
Одоогоос 20 жилийн өмнө буюу 1990 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 22 цагт ардчиллыг хүссэн залуучууд Сүхбаатарын талбайд анх удаагаа өлсгөлөн зарлаж байсан түүхтэй. Өлсгөлөнд оролцож байсан хүмүүс тайван замаар тухайн үеийн МАХН-ын Төв хороог огцрохыг шаардаж байсан юм. Энэхүү хувьсгалыг удирдан, гар бие оролцож явсан хүмүүсийн төлөөлөл өнөөдөр цуглан Монгол Улсад түүхэн хувьсгал хийж байсан үеэ эргэн дурссан юм. Монголчуудын XX зуунд хийсэн гурван хувьсгалын хамгийн отгон нь ардчилсан хувьсгал байсан юм. Хурлын үеэр 1990 оны Ардчилсан хувьсгалыг хийхэд гар бие оролцож явсан гишүүд хэлэхдээ “Ардчилсан хувьсгалыг эх орондоо тайван замаар бий болгосон явдал нь залуучуудын итгэл үнэмшлээр бий болсон үнэт зүйл юм” хэмээн онцолж байлаа.
Б.Алтансүх