Шилдэг бүтээгдэхүүн шалгаруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Шилдэг бүтээгдэхүүн шалгаруулжээ

Жил бүрийн намар “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс зохион байгуулдаг “Салатны баяр”-ыг энэ намар зургаа дахь жилдээ Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулжээ. Энэ жилийн “Салатны баяр”-ын шилдэг сумаар Алтанбулаг сум тодорсон байна. Мөн шилдэг бүлээр Шаамар сумын “Хатан зөгий”, Алтанбулаг сумын “Мөнх сүрэг” бүл тодорсон байна. Харин энэ жилийн шилдэг бүтээлээр Шаамар сумын “Ундармал” бүлийн хулууны компот, Зүүнбүрэн сумын “Бат-Орших” бүлийн мөөгтэй кимчи шалгарсан байна. Шинэ санаа шилдэг бүтээгдэхүүнээр “Эвтэй бол хүчтэй” бүлгийн ургамлын ханд тэргүүн байр эзэлсэн байна. Баярт оролцогчдын дэлгэн тавьсан бүтээгдэхүүнүүд жилээс жилд чанаржиж, өрсөлдөөн ч тэр хэмжээгээр их болжээ.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж