Тайвань алт, Монгол мөнгө

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Тайвань алт, Монгол мөнгө

Олс таталтын ААШТ-ээс манай бүсгүйчүүд мөнгөн медаль хүртлээ. БНСУ-ын Данжин хотод энэ сарын 7-нд эхэлсэн олс таталтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд ази тивийн 14 орны эрэгтэй 12, эмэгтэй 10 багийн тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэмцээний эмэгтэйчүүдийн 500 кг-д оролцсон Монголын шигшээ багийн тамирчид өнөөдрийн тэмцээнд амжилттай өрсөлдөж, дөнгөж сая мөнгөн медалийн болзол хангаад байна. Манай тамирчид хэсгийн тэмцээнд Малайз, Вьетнам, Сингапурыг ялж, хагас финалд БНСУ-ын багийг ялсан бол алтан медалийн төлөөх барилдаанд Тайванийн шигшээ багт ялагдсанаар мөнгөн медаль хүртээд байна. Ийнхүү эмэгтэйчүүдийн 500 кг-ын жинд Тайвань, Монгол, Вьетнамын тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. Эрэгтэйчүүдийн 600 кг-ын жинд  мөн л Тайванийн шигшээ баг тэргүүлж, Япон, Малайзын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртжээ. Сануулахад, хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг тус тэмцээнээс манай эрэгтэйчүүдийн баг хүрэл медаль хүртэж байсан юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж