
Үргэлжид Сэр Алексын эхний сонголт байдаг Неманья Видич, Рио Фердинанд нарын эзгүйд Мерсисайдын “Улаанууд” өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг төвөггүй сэтэлж, эхний хагас өндөрлөхөд л хоёр гоол оруулж амжсан юм. Голланд хөлбөмбөгч Дирк Кюит 34 дэх минутад гоолын салхийг хагалсан. Луис Суарезийн гайхалтай ур чадвараар “бэлтгэгдсэн” тэрхүү гоолоос хойш ердөө тавхан минутын дараа Кюит хоёр дахь гоолоо “Улаан чөтгөрүүд”-ийн хаалганд оруулжээ. Энэ удаад түүнд Суарез, Нани нар тусалсан байна. Улмаар 65 дахь минутад Кюит хет-трикээ гүйцээж, Эдвин ван дер Саарын хаалганд гурав дахь гоолоо оруулав. Хэдийгээр тоглолтын бүх гоол Кюитийн нэр дээр бүртгэгдэж, тэрбээр “Ливерпуль”-д ирсэн цагаас хойш анхны хет-трикээ хийсэн ч Суарезын ур чадвар, гайхалтай тоглолт “Ливерпуль”-д ялалт авчирсан гэхэд болно.
Тоглолтын үндсэн цаг өндөрлөж, шүүгчийн мэдлийн нэмэлт цагт “МанЮ” нэр төрийн ганц гоолоо оруулсан. Хэдийгээр тоглолтын эцсийн үр дүнд нөлөөлөхгүй ч Рьян Гигссийн баруун жигүүрээс өгсөн дамжуулалтаар Хавьер Эрнандез эцсийн мөчид тооны харьцааг 3:1 болгосноор тоглолт өндөрлөжээ.
Ингэснээр Мерсисайдын “Улаанууд” хүснэгтийн зургадугаар байр руу ахилаа.
С.Цэлмэг