Ази-Европыг холбосон интернэтийн урсгал Монголоор дамжина

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Ази-Европыг холбосон интернэтийн урсгал Монголоор дамжина

Ази-Европыг холбосон интернэтийн урсгал Монгол Улсаар дамжин өнгөрөх болж байгаа аж. Ингэснээр нийт интернэт сүлжээний хурд 20 миллсекундээр нэмэгдэх бололцоотой болох юм байна. Энэ талаар Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн газраас өнөөдөр 11.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Хурал “Чингис” зочид буудалд болох юм.

Монгол Улсын Засгийн газраас “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх, интернэт холболтын үнэ тарифыг үе шаттайгаар бууруулах зэрэг олон ажлыг үе шаттай хийж буй юм.  Энэ хүрээнд  олон улсыг холбосон өндөр хурдны өргөн зурвасын мэдээлэл холбооны газрын сүлжээг байгуулж  Монгол Улсыг “Мэдээллийн торгоны зам” болгох, найдвартай интернетийн эх үүсвэрээр хангах ажил хийхээр төлөвлөсөн нь ийнхүү өнөөдөр биеллээ олох боломжтой болжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж