Сенатад эрх баригчид ялагдал хүлээв

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Сенатад эрх баригчид ялагдал хүлээв

Францын эрх баригч нам Ард түмний хөдөлгөөний холбоо (UMP) Сенатын сонгуулиар Тав дахь Бүгд найрамдах улсын түүхэнд (1958 оноос) ялаг­дал хүлээж, зүүний хү­чин анх удаагаа харьцангүй олонх болж чадлаа. Гэхдээ тэд энэ  эрч хүчээ холбооны сонгуулийн өмнө бууруулахгүй гэнэ.

Энэ ням гаригт Францад парла­мен­тын дээд танхимын тал хувийг шинэчлэх сонгууль явагдаж, нийт 44 тойрогт Сенатын 348 гишүүний 170 хүнийг сонгосон байна. Сонгуулийн дүнгээр зүүнийхэн дээд танхимд 23 суудал нэмэн авч нийтдээ 175 сенатын мандаттай болсон байна. Францын Сенатын сонгууль нь шууд биш бөгөөд сонгуульд 72 мян­га орчим хүн санал өгсний 95 хувь нь депутатууд ба орон нутгийн зөв­лөлийн төлөөлөгчид, үлдсэн таван хувь  нь бүс нутгийн зөвлөлийн депу­татууд, захиргааны зөвлөл ба  сонгуулийн тойргуудын депутатууд болж байна.

Ерөнхий сайд Франсуа Фийоны  хэлж байгаагаар Сенатад сөрөг хүч­ний төлөөлөл өссөн нь бүс нутгийн баруунтнуудын талынхны зөрөлдөөн ба зүүнийхэн хүчээ авсан орон нутгийн сонгуулийн дүнгийн нөлөө гэнэ. “Үнэн мөн нь ирэх хавар харагдана… Өнөө оройноос тулалдаан эхэлж байна. Сенатын сонгуулийн дүн нь биднийг эрч хүчтэй ажиллах шаардлагатайг харууллаа” хэмээн ням гаригт тараасан Фийоны мэдэгдэлд өгүүлжээ.

Засгийн газрын тэргүүн ерөнхий­лөгчийн олонхийн үнэ цэнийг мэд­рэгчид сөргөлдөөнөө орхин эвлэл­дэн нэгдэхийг уриалсан байна. Харин UMP намын ерөнхий нарийн бичгийн дарга Жан-Франсуа Копе Сенатын сонгуулийн ялагдал нь 2004 оноос хойш орон нутгийн сонгуульд тогтмол ялагдал хүлээж ирсэн учраас барууныханд ойлгомжтой байлаа гэжээ. Эрх баригч нам сонгуулийн дүнг тааламжгүй хүлээн авч байна. “Бид гайхаагүй” гэж тэрээр хэлжээ.

Сенатын сонгуулийн үр дүн нь сонгогчид эрх баригч намын дэмжлэгээ буцаасан гэх үг биш гэдгийг Копе сануулаад ялалтаа тэмдэглэж байгаа сөрөг хүчнийхэнд хандан өөрсдийгөө хуураад хэрэггүй, тулаан дөнгөж эхэлж байна хэмээн анхааруулсан байна. “Жинхэнэ уулзалт ирэх жилд ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль дээр болно. Тэр цагаар бүх сонгогчид саналаа өгнө” хэмээн Копе хэлжээ. Мөн тэр аравдугаар сарын 1-нд болох Сенатын шинэ даргын сонгууль чухал гэдгийг хэлэв.

Сонгуулийн дүн гартал зүүний намууд Сенатад 153 мандаттай байсны 116 нь Социалист ба Ногоон намынх, 24 нь коммунистууд, бүгд найрамдахчууд ба иргэдийнх, 13 сенатор нь Европын ардчилсан ба нийгмийн чуулганыхан (RDSE) байжээ.

Францын эрх баригч нам Ард түмний хөдөлгөөний холбоо (UMP) нь 149 суудалтай харин түүнийг тогтмол дэмждэг Төвийн холбоо нь 29 суудалтай байлаа. Парламентын дээд танхим нь 343 сенатортай байснаа сонгуулийн тоо 348 болжээ. Хүн амын өсөлтөөс үүдэн таван мужийн суудлыг Сенатад нэмсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж