Грекийн Ерөнхий сайд Германаас тусламж хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Грекийн Ерөнхий сайд Германаас тусламж хүсчээ

Грекийн Ерөнхий сайд Жорж Папендрео тус улсыг өрийн хямралаас гарахад туслахыг Германы бизнесийн лидерүүдээс  уриалсан байна. Грект санхүүгийн зээл өгөхийг Европын холбооны орнуудаас Герман хүчтэй эсэргүүцэж байгаа билээ. Жорж Папендрео Грекийг өрийн хямралаас гарахад “Супермэн”-ий тусламж хэрэгтэй байгааг онцолсон байна. Тэрбээр Грекийн засгийн газрын явуулж буй төсвийг танах бодлогын асуудлаар Канцлер Ангела Меркелтэй хэлэлцэхээр Германд ирээд байгаа юм. 2010 онд Жорж Папендреогийн Засгийн газар эдийн засгийн шинэчлэл хийж, төсвийг таван хувиар танах бодлого явуулсан. Канцлер Ангела Меркел, Жорж Папендрео нар Грек ОУВС-аас зээл авах боломж, Грекийн төсвийн бодлогын хэрэгжилтийн талаар хэлэлцэж байгаа юм байна.  Жорж Папендреогийн Герман дахь айлчлалын дараа Грект санхүүгийн зээл олгох асуудал  шийдэгдэнэ гэж ажиглагчид таамаглаж байгаа юм.

Европын Комисс, Европын төв банк, ОУВС-ийн төлөөлөгчид Грек өрийн хямралаас гарахаар авч буй арга хэмжээнд дүн шинжилгээ хийхээр Афинд ирээд байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж