Австрали эмэгтэйчүүд цэргийн алба хаах болжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Австрали эмэгтэйчүүд цэргийн алба хаах болжээ

Австралийн эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адил армид алба хаах болж байна. Тус улсын батлан хамгаалахын сайд Стефен Смитийн мэдэгдсэнээр эмэгтэйчүүдийн армид алба хаахыг хориглосон хуулийг цуцлахад таван жил шаардагдана гэжээ. Хоригийг цуцалснаар  цэргийн албанд тэнцсэн, шалгуурыг давах эмэгтэйчүүд тусгай хүчин болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцох боломжтой болж байгаа юм. Канад, Шинэ Зеланд, Израйль зэрэг орнууд эмэгтэйчүүдийг цэргийн ажиллагаанд оролцохыг зөвшөөрдөг ажээ. Австралийн арми 59,000 байнгын албан хаагчтайгаас 1,500 орчим цэргийн албан хаагчид Афганистанд энхийг сахиулах олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байгаа юм байна. Тус улсын батлан хамгаалахын яам дээрх хоригийг цуцалсантай холбоотой судалгаа явуулсныг шүүмжлэгчид  байгаа ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж