Египетэд хийн хоолой дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Египетэд хийн хоолой дэлбэрчээ

Египетийн хойд хэсэгт гарсан халдлагын улмаас Израйль, Йордантой холбосон хийн хоолой дэлбэрчээ. Эл-Ариш хотын ойролцоох хийн станц руу гурван этгээд гал нээсний улмаас дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтээр агаарт 15 метр өндөрт гал олгойджээ. Израйльд байгалийн хий нийлүүлэхийг эсэргүүцсэн босогчдын удаа дараагийн халдлагын улмаас хийн хоолой дэлбэрсэн тохиолдол өмнө нь ч гарч байсан аж. Байгалийн хий нийлүүлэхийг эсэргүүцэгчид Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн Засгийн газрын үед байгуулсан байгалийн хийг  харьцангуй бага үнээр худалдах 20 жилийн гэрээг үгүйсгэж байгаа юм.

Египет Йорданы эрчим хүчний 80 хувийг, Израйлийн эрчим хүчний 40 хувийг нийлүүлдэг байна.  Сири ч мөн Египетээс байгалийн хий импортолдог. Өнгөрсөн хоёрдугаар сард гарсан халдлагын улмаас хийн хоолой дэлбэрэхэд тус улсын хийн экспорт нэг сар гаруй зогссон. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж