1000 ээжийн чуулган болно

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

1000 ээжийн чуулган болно

Уламжлал ёсоор маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Төрийн ордны Их танхимд 1000 ээжийн чуулганыг зохион байгуулах гэж байна. Тус чуулганыг Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооноос зохион байгуулах аж. Өнгөрсөн жил тус чуулганыг зохион байгуулахад УИХ-ын гишүүн, кекүшюзан Д.Батбаяр гэргий Т.Баясгалангийн хамтаар оролцож, ээжүүдэд ая дуугаа өргөж, сюрприз барьж байсан юм. Харин энэ удаагийн 1000 ээжийн чуулганд тэд оролцох эсэх нь тодорхойгүй аж. Гэхдээ энэ өдөр УИХ-ын гишүүн Д.Батбаярын төрсөн өдөр тохиодог тул оролцож магадгүй гэх албан бус мэдээлэл ч бас байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж