Пакистанд сурагчдын автобус осолджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Пакистанд сурагчдын автобус осолджээ

Пакистанд багш, сурагчдын сууж явсан автобус осолдсоноос 30 оюутан, багш, жолооч амиа алджээ. Автобус 100-аад зорчигч тээвэрлэж явсан байна. Сурагчид 10-15 настай байжээ. Пакистаны зүүн хэсэг дэх Фейсалабадын дунд сургуулийн сурагчид автобусанд сууж явсан бөгөөд 72 хүний суудалтай автобус даац хэтрүүлэн  100-аад зорчигч тээвэрлэсэн байжээ. Ослын шалтгаан нь хурд хэтрүүлснээс нь гадна тоормос сайн ажиллахгүй байснаас болсон гэж ослоос амь гарсан есдүгээр ангийн сурагч мэдүүлсэн байна. Осол Пакистаны нийслэл Исламабад хотоос 125 км зайд орших  Каллар Кахар дүүрэгт болжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж