Ливид газрын тосны үйлдвэрүүд ажиллаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Ливид газрын тосны үйлдвэрүүд ажиллаж эхлэв

Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөл хяналтаа бэхжүүлж буй энэ үед Италийн газрын тосны пүүс “Eni” тус улс дахь үйлдвэрлэлээ дахин үргэлжлүүлэх болжээ. Хурандаа Каддафийн дэглэм нуран унахаас өмнө газрын тосны пүүс “Eni” Ливи дэх гадаадын хамгийн том газрын тос үйлдвэрлэгч байсан юм. Үүний зэрэгцээ Францын газрын тосны компани “Total” ч мөн үйлдвэрлэлээ дахин үргэлжлүүлэх болж байгаа гэнэ. Хурандаа Каддафийн төрөлх хот Сиртег босогчид эзлээд байгаа бөгөөд түүнд үнэнч үлдсэн цөөхөн газрууд үлдсэн байна. Италийн газрын тосны пүүс “Eni”  мэдэгдэлдээ Бенгази хотоос өмнө зүгт 300 км зайд орших Абу Аттифел дэх 15 цооногоо дахин ажиллуулах болсон гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж