Япон Грект зээл олгохоор хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Япон Грект зээл олгохоор хэлэлцэж байна

Евро бүсийн хямралд гол буруутан болж буй Грек улсад санхүүгийн зээл олгох төлөвлөгөөнд Япон оролцох эсэхээ хэлэлцэж буй гэнэ. Евробүсийн хямралыг арилгахад  оновчтой төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй Японы Сангийн сайд Жун Азуми мэдэгдсэн байна. Японы Nikkei 225 index өнгөрсөн баасан гаригт сүүлийн 2.5 жилд байгаагүйгээр буурахад Жун Азуми дээрх мэдэгдлийг хийсэн юм. Хөрөнгийн зах зээлд гол индексүүд унаж, металлын зах зээлд түүхий эдийн үнэ буурсан нь Европын өрийн хямрал дэлхийн эдийн засгийг сульдааж болзошгүйг харуулсан эхний анхааруулга болсон юм. Грек улсад зээл олгож, Евробүсийн өрийн хямралыг арилгахад мэдэгдэхүйц ахиц авчрах оновчтой төлөвлөгөө байвал Япон улс хувь нэмрээ оруулахад бэлэн гэж ноён Азуми “Ройтерс”-т онцлон тэмдэглэсэн байна.  Японы банк, даатгалын компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлийн хамгийн том хөрөнгө оруулагчид юм. Хэрэв тус улсын гол индекс Nikkei унавал тус улсын дотоодын санхүүгийн систем  хямралд орох юм. Япон Грек улсад зээл олгох асуудлыг хэлэлцэж эхэлсэн нь бүсийн санхүүгийн тогтвортой байдалд санаа зовж буйн шинж гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Японы экспортын гол зах зээл Европт өрийн хямрал улам даамжирвал тус улсын бараа бүтээгдэхүүний эрэлт буурах эрсдэл дагуулж байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж