Музейд үнэгүй зочлоорой

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Музейд үнэгүй зочлоорой

Дэлхийн аялал жуулчлалын өдөр өнөөдөр тохиож байна. Улс орнууд анх 1980 оны есдүгээр сарын 27-ны  өдрөөс эхлэн энэхүү өдрийг  тэмдэглэж  иржээ. Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан Хархорум музей, Чойжин ламын сүм музей, Монголын үндэсний музей, Монголын ленин музей, Занабазарын музей, Монголын театрын музей, Байгалийн музей, Түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.

Анх Мексик улсын нийслэл Мехико хотноо 1970 рны 9 сарын 27 өдөр Дэлхийн аялал жуулчлалын байгууллага  /WTO/ анх байгууллагджээ. Манай улсын хувьд 1990 оноос Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад  /ДАЖБ/ нэгдсэн бөгөөд эдийн засгийн хурдацтай хөгжил, аялал жуулчлалын эрэлт хэрэгцээтэй  холбогдуулан энэхүү өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж.

Н.Туул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж