Монголын анхны 3D кино мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Монголын анхны 3D кино мэндэллээ

Кино зохиолч, найруулагч А.Миеэгомбын бүтээл Монголын анхны 3D уран сайхны кино мэндэллээ. Энэ сарын 30-нд буюу ирэх баасан гаригт нээлтээ хийх “Сайн, муу, хэрцгий” нэртэй анхны 3D кино нь одоогийн залуучууд төрийн алба руу шургалахыг хүсдэг болсон тухай инээдмийн төрлөөр дамжуулан шүүмжилжээ. Энэхүү киног 3D форматаар хийсэн бөгөөд 5.1 dolby surround системийн дуугаралттайгаар бүтээсэн нь Монголд анхных болж байгаа аж. Киноны гол дүрд Соёлын тэргүүний ажилтан “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Д.Түвшинтөр, жүжигчин Г.Эрхэмбаяр, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Б.Даулетжан нар тогложээ. Монголын кино урлагт нэгэн хөгжлийг авчирч буй тус уран бүтээлийг энэ сарын 30-наас эхлэн “Тэнгис” кино театрт гаргах юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж