Төлөөлөн удирдах зөвлөлийг өөрчиллөө

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Төлөөлөн удирдах зөвлөлийг өөрчиллөө

Монгол Улсын Төрийн өмчийн хороо 2010 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн хуралдаанаараа  Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.
Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүнээр:

1. Л.Ганбат-дарга, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга
2. О.Сайнжаргал-гишүүн, Төрийн өмчийн хорооны мэргэжилтэн
3. Ч. Чинзориг- гишүүн, Төрийн өмчийн хорооны мэргэжилтэн
4. З. Шагдарсүрэн-гишүүн, Монголын банкны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
5.  Н.Цогт-гишүүн, Боналекс ХХК-ийн өмгөөлөгч
6. Ч. Ганхуяг-гишүүн, “Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал
7. Б.Болд- гишүүн, “Ньюком” ХХК-ийн гүйцэтгэх захирал
8. Д. Болдбаатар-гишүүн, Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газрын дарга
9. Л.Баяраа-гишүүн, Сангийн яамны Санхүү эдийн засгийн бодлогын газрын орлогч дарга нарыг томилсон байна гэж Монголын хөрөнгийн биржийн Мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж