Youtube-ээр дуулиан тарьсан хөлбөмбөгч нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Youtube-ээр дуулиан тарьсан хөлбөмбөгч нас баржээ

Дэяб Абана гэгч Арабын нэгдсэн Эмиратын хөлбөмбөгчийн араараа гүйцэтгэсэн цохилт өрсөлдөгчийнхөө хаалганд орсноор цахим ертөнцөд дуулиан тарьж байсан цаг саяхан. Гэтэл түүнээс хойш ердөө хоёрхон сарын дараа Youtube-ын видеоны дуулианы эзэн Абу Даби хотын ойролцоо авто осолд орж, 21-хэн насандаа таалал төгсчээ. Дэяб Абана улсынхаа “Бани Яас” клубт тоглодог байсан аж. 2008 оны 18-аас доош насныхны Азийн аваргад Арабын нэгдсэн Эмиратын шигшээ баг түрүүлснээр залуу тоглогч Аванаг шигшээ багийн ирээдүй гэх болсон юм. Долдугаар сард Ливаны шигшээ багтай хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр торгуулийн цохилт гүйцэтгэхдээ араараа өшиглөж, гоолдсон түүний бичлэг Youtube-д тавигдаж, улмаар хоёрхон хоногийн дотор 600 мянга гаруй үзэгч үзсэн байна. Харин өдгөө энэ тоо сая хэдийнэ хол давжээ.

Холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж