Хүссэнээрээ хөшөө босгоё

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Хүссэнээрээ хөшөө босгоё

Монгол Улсын Засгийн газраас энэ жилийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” бол­гон зарласан. Угтаа энэ жил ажлын байр нэмэгдэж, хөдөлмөр эрхлэх хүний тоо өсч сүйд болсонгүй. Харин ажлын байрнаас илүүтэй “Нэ­лээд хэдэн хөшөөтэй бо­лоод амжив уу даа” гэх бо­дол төрөх боллоо. Сүүлийн хэд хоногийн дотор л гэхэд нэ­лээд хэдэн хөшөөний су­раг гараад амжлаа шүү. “Маа­­муу нааш ир” гэх дуу хөшөөжиж, “Монголын хүүх­­­дийн ордон”-ы гадна сүн­­дэр­лэсэн. Мөн Сангийн яам­наас “Эрдэнэсийн арал” нэр­тэй хөшөөт цэцэрлэгийг  тав­дугаар сургуулийн ха­жуу­­­ханд байр­лах хэдэн байр­­­ны голд бариад амжив. “Эр­­дэнэсийн арал” хөшөөт цэ­цэр­­лэгт хүрээлэнг тус яам­ны 100 жилийн ойг то­хиолдуулан барьж ашиг­лал­тад оруулсан гэх. Мөн ирэх сарын гурванд БСШУЯ-ны хамт олон “Баг­шийн хөшөө” ашиглалтад оруу­лах сурагтай. Ингээд би­чээд байвал манай улс ч олон хөшөөтэй болох нь дээ. Ер нь манай төр засгийнхан ажлын байр, хө­дөлмөр эрхлэлт, эм­­зэг бүл­гийнхэн гэхээсээ илүү­­тэй хө­шөөнд л анхаарал хан­­дуу­лах гээд байна. Энэ нь ч зөв л дөө. Нэгэнт ажлын байр нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хотын утааг бууруулж чадахгүйгээс хойш хөшөөнд л анхаарлаа хандуулсан нь дээр. Одоо Батлан хамгаалах яам “Цэр­гийн хөшөө”, Эрүүл мэндийн яам “Эмчийн хөшөө”, Гадаад харилцааны яам “Дипломат ажилтаны хөшөө”, БХБЯам “Барилгачны хөшөө”, Хууль зүй, дотоод хэргийн яам “Цагдаагийн хө­­шөө”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам “Та­­риа­­лан­чийн хөшөө”, Эрдэс бая­лаг, эрчим хүчний яам “Уур­хайчны хө­шөө” гээд бай­гуулж өгөх хэрэгтэй. Үүн дээ­рээс Үйлд­вэрчний эвлэлийн хол­бооноос “Ажилчны хө­шөө”, Сэтгүүлчдийн нэгдсэн эв­лэлээс “Сэтгүүлчийн хө­шөө” зэргийг байгуулах хэ­рэг­тэй. Мөн орон нут­гийн малчид нэгдэж бай­гад “Малчны хө­шөө” ч бай­гуулж болно. Ер нь хөшөө байгуулах моод дэлгэрүүлж байгаа юм бол хүн бүр хөшөө босгоод байх хэрэгтэй шүү. Гадны орнуудад ч бас иймэрхүү хөшөөнүүд байдаг л даа. Гэхдээ тэнд хө­шөө барихаасаа өмнө ир­гэ­дийнхээ амжиргааны түв­­шин, амьдрах орчинг сайж­­руулдаг юм билээ. Гэ­тэл ма­найд ард түмний ам­жиргааг бодохоосоо өмнө хө­шөө л бодоод, босгоод байх юм даа.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж