
Хуучин Зөвлөлт холбоот улс задран унасны дараа ураны нийлүүлэлт хангалттай байсан ч 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараа үнэ нь чангарч эхэлсэн юм. Энэ оны хоёрдугаар сараас хойш ураны үнэ бэлэн мөнгөний зах зээл дээр нэг фунт нь (453 гр) 73 ам долларт хүрээд байна. Ажиглагчдын үзэж буйгаар ураны үнэ цаашид ч өсөх хандлагатай байгаа юм. Ураны хамгийн том үйлдвэрлэгч Канадын “Cameco” корпораци болон бусад томоохон компаниудын ирэх хорин жилийн хугацаанд хэдэн мянган мегаваттын хүчин чадалтай цөмийн шинэ үүсгүүр бүтээж, “Цөмийн дахин сэргэлт”-ийг авчирна гэсэн зорилтод ураны хомсдол саад учруулж мэдэхээр байгаа юм. Чернобыль болон Three Mile Island-ын үйл явдал буюу 1970-аад оноос цөмийн зэвсгийг хүчтэй эсэргүүцэх болсноос хойш ураны зах зээлд ийм сэргэн мандалтын үе байгаагүй. Харин цөмийн дахин сэргэлт ураны үнэ болон энергийн гол түүхий эд нийлүүлэгчдийн ханшийг нэмэгдүүлж байна.
"Ирэх 20-30 жилд ураны эрэлт, нийлүүлэлт олон том өөрчлөлтийг авчирна” гэж олон улсын цөмийн бодлогын шинжээч Марк Хиббс ярьж байна.
Олон оронд ураны хэрэгцээ эрс нэмэгдэх бөгөөд ялангуяа цөмийн эрчим хүчний асар том төсөл эхлүүлж буй Энэтхэг, Хятадад ураныг аль хэдийн хоёр дахь зах зээл гэж нэрлээд эхэлжээ. Дэлхийн улс орнууд нэг жилд 180 сая фунт бол Cameco CEO Gerald Grandey үүнээс 140 сая фунтыг үйлдвэрлэдэг байна.
Хятад ирэх арван жилд дангаараа 110 гегаваттын цөмийн үүсгүүр бүтээхээ мэдэгдсэн нь өнөөгийн дэлхийн цөмийн эрчим хүчний 25 хувьтай тэнцэх аж.
Хэрэв та “Cameco”, Францын цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч аварга “Areva” эсвэл ураны асар их нөөцтэй Казахстаны иргэн бол баяр хүргэе. Харин та уран импортлогч, эсвэл уран дөнгөж олборлож эхэлж буй орны иргэн бол ирээдүйд олон бэрхшээл үүсэх нь.