Оюутны спортын наадам болно

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Оюутны спортын наадам болно

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн боловсролын сургуулиудын дунд есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 2-ны өдрүүдэд Ховд аймгийн төвд “Оюутны спортын 14 дүгээр их наадам”-ыг  Монголын оюутны спортын холбоо, Ховд их сургуулийн захиргаанаас зохион байгуулах гэж байна. Энэхүү наадмын бэлтгэл ажил бүрэн хангагдсан ба баг тамирчидаа хүлээн авахад бэлэн болжээ. Наадамд баруун болон хангайн бүс нутагт байрладаг 15 орчим их, дээд сургуулийн 400 гаруй шилдэг оюутан тамирчид оролцох юм байна. 14 дүгээр наадам спортын зургаан төрлөөр буюу аэробик, волейбол, сагсан бөмбөг, үндэсний бөх, шатар, ширээний теннис гэсэн төрлүүдээр болно. Мөн эрдэм шинжилгээний их хурал, баруун бүсийн оюутны спортын холбооны ээлжит хурал, захирлуудын уулзалт, оюутны урлагийн их наадам зэрэг олон төрлийн арга хэмжээнүүд зохиогдох аж. Энэхүү арга хэмжээ нь бүс нутгийн их, дээд сургууль, коллежүүдийн хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, оюутан багш нарын харилцан ойлголцлолыг бэхжүүлэх, туршлага солилцох, оюутны авьяас чадварыг нээн илэрүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд оюутан залуусыг өргөнөөр татан оролцуулах, оюутныг спортод сонирхолтой болгон чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор жил бүр явагдаж байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж