Өнөөдөр Асашёорюүгийн төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Асашёорюүгийн төрсөн өдөр

Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ уран сайхан барилдаанаар ялгагдаж, ид хав, бяр чадлаа гайхуулан барилдаж явсан их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Их аварга 1980 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрбээр айлын отгон хүү бөгөөд сумогийн түүхэн дэх хамгийн залуу ёкозунагаар тодорч байсан хүчтэн юм.  Асашёорюү Д.Дагвадорж 1999 оны нэгдүгээр сард мэргэжлийн сумод хөл тавьж, 2000 оны Аки башёд жюүрёо зиндаанд дэвшсэн бол дараа оных нь нэгдүгээр сард макүүчи зиндаанд барилдах эрхтэй болж байжээ. Улмаар 2002 оны Кюүшюү башёд дээд зиндаанд анх удаа түрүүлж, 2003 оны гуравдугаар сард ёкозүна болж байв.

Их аваргадаа төрсөн өдрийн мэнд хүргэе. 

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж