Парламентыг 99 гишүүнтэй болгоно гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Парламентыг 99 гишүүнтэй болгоно гэв

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Эрхэм гишүүд түүнд Сонгуулийн хуулиас ч илүү ач холбогдол өгч байна. Учир нь түүгээр УИХ-ын гишүүний тоог 99 болгох санал дэвшүүлж, төслөө боловсруулж дуусчээ. Хэрэв энэ төсөл батлагдвал гишүүд сонгуулийн пропорциональ тогтолцооноос жийрхэхгүй бололтой.

Ирэх жилийн УИХ-ын сонгуулиар УИХ-ын 76 эрхэм гишүүний лавтайяа тал хувь нь сэнтийгээ орхих нь гарцаагүй. Гэтэл тэд УИХ-д эргэж орж ирэх аргаа 99 гишүүнтэй парламентаар олж харсан бололтой. Ямартай ч ойрын өдрүүдэд уг хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барих гэж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж