Чилийн цахилгаан дамжуулалтыг сэргээлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Чилийн цахилгаан дамжуулалтыг сэргээлээ

Цахилгаан тасалдаад байсан Чилийн мужуу­дын цахилгааны 90 хувийг өнгөрсөн ням гаригт сэргээн өгч эхэлсэн тухай тус орны Эрчим хүч­ний сайд Родриго Альварес (Rodrigo Alvarez) мэдээлэв.

Ням гарийн орой Чилийн төвийн болон хойд хэсэг ба нийслэлд цахилгаан тасарсан юм. Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Ослын улмаас Чилийн 16 сая хүний 10 сая нь цахилгаангүй болсон юм. Цахилгааныг олон мужуудад  сэргээж байна хэмээн сайд хэлсэн байна. Цахилгааны саалтын улмаас ажил нь зогссон уурхайнуудын олборлолтыг  бараг бүрэн хэмжээнд сэргээгээд байгаа гэнэ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж