Саудын ван эмэгтэйчүүдэд сонгогдох эрх олгов

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Саудын ван эмэгтэйчүүдэд сонгогдох эрх олгов

Саудын ван Абдалла ибн Абдель Азиз эмэгтэйчүүдэд удирдах дээд байгууллага Шурад оролцох эрхийг өгөв. ”Бид орон нутгийн эрх ба­рих байгууллагад эмэгтэйчүүдийг бүрэн эрхтэйгээр оролцох болгож байна. Эмэгтэйчүүд орон нутгийн эрх барих байгуулагад нэр дэв­шиж болохоос гадна сонгуульд саналаа өгөхийг зөвшөөрлөө” хэмээн ван хэлжээ. Тэрээр шариатын хуулиар эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралаас тусгаарлахын эсрэг байгаа гэнэ. Шийдвэрийг лалын шашны дээд төлөөллийнхөнтэй (улемами) зөвлөлдсөний үндсэн дээр гаргаж байна хэмээн ван онцолсон байна. Саудын Арави нь эмэгтэйчүүдийн амьдралын хэм хэмжээний талдаа консерватив орон юм. Вангийн тушаалаар 2007 онд гүнж Жаухара бинт Фахд бен Мухаммед бен Абдель Рахман Аль Сауд анх удаагаа дээд сургуулийн захирал болсон. Мөн вангийн тушаалаар бүсгүйчүүдийн хэрэг эрхэлсэн дэд сайдад 2009 онд эмэгтэй хүнийг томилсон. Энэ жил залуус ба бүсгүйчүүд хамт суралцаж болох Шинжлэх ухаан техникийн их сургуулийг нээсэн юм.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж