Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Монгол
бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх зорилгоор зохион байгуул
сан 6002 бөхийн
барилдааны гол баатруудын нэг нь олимпийн аварга Н.Түвшинбаяр байлаа. Жүдо
бөхөөр хичээллэхээсээ өмнө үндэсний бөхөөр шаггүй барилдаж, аймгийн арслан цолонд
хүрээд байсан Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр есөн өдөр үргэлжилсэн түүхэн
барилдааныг ес давсан амжилттайгаар дуусгасан юм.

Уран барилдаанч арслан Н.Түвшинбаяр цагтаа өсвөр,
залуучуудын үндэсний бөхийн барилдаанд түрүү, үзүүр хэдэнтээ булаалдсаныг үзэгчид
сайн мэдэх биз ээ. Мэхэнд үлдэцтэй, уран шаглаатай барилдаан гаргадаг  түүнийг долоо, наймын даваанд улсын шилдэг
начингууд амлаж аваад өвдөг шороодов. Олимпийн аварга Н.Түвшинбаяр энэ барилдааны
зургаагийн даваанд аймгийн харцага Ц.Бямба-Очирыг, долоогийн даваанд Говь-Алтай
аймгийн харьяат,  улсын начин
Ш.Тогтохбаярыг, наймын даваанд Төв аймгийн харьяат, ИНЕГ-ын бөх, энэ жил шинээр
начин цолны болзол хангасан Б.Батмөнхийг давж, есийн даваанд өөрийн багш,
дархан аварга Б.Бат-Эрдэнээр даваагаа ахиулсан юм. Есийн даваа гэдэг бол
үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглосон тохиолдолд түрүү бөхийн хүрдэг
даваа. Тиймээс ч дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ билэгдлийг тунгааж, есийн
даваанд өөрийн шавиа амлан барилдаж, давааг нь ахиулсан биз ээ.

6002 бөхийн барилдаанд ес давж, бага шөвөгт /12-т/ үлдэнэ
гэдэг үндэсний бөхийн цолтнуудын хувьд голох аргагүй амжилт. Тиймээс ч их
спортоор хичээллэж, үндэсний бөхөөсөө хөндийрсөн аймгийн арслан Н.Түвшинбаярын
барилдааныг шагшин суусан үзэгчид “Аваргын бэлтгэл аргагүй сайн байна” хэмээн
өөр хоорондоо ярилцах юм билээ.

Б.Энх

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж