
Өнөөдөр Батлан хамгаалах яамнаас генералуудад хувийн байр, эдлэн газар хүлээлгэн өгөх ёслол “Хандгайт” амралтын цогцолборт болох ажээ. Батлан хамгаалахын сайдын тушаалаар хошууч генерал Т.Алтангэрэл, Ч.Содномдаржаа, С.Санжмятав, Д.Бямбаа, Г.Дугарсүрэн, М.Борбаатар нарын улс, эх орондоо хүч хөдөлмөрөө зориулсан зургаан генералын нийгмийн асуудлыг шийдэх үүднээс эхний ээлжинд ийнхүү хаус эдлэн газар олгохоор шийдвэрлэсэн аж. Эл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд оролцох юм байна.
Б.Энх