Майкл Жексоны эмчийг маргааш шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны эмчийг маргааш шүүнэ

Попын хаан Майкл Жексоны үхэлд буруутгагдаж буй эмч Конрад Муррейн шүүх хурал  маргааш болох гэнэ.

Нэрт дуучин 50 хоногийн аялан тоглолт хийхээр шаргуу бэлтгэл хийж байсан Майкл шургаж унатлаа ядарч байжээ. Гэвч тэр үед дуучны нойргүйдэх өвчин дөнгөж эхэлж байсан бололтой. Майкл унтахын өмнө нойрсуулах төрлийн эм өндөр тунгаар хэрэглэх болсон байна. Тэрээр үүнийгээ “сүү” гэж хочилдог байжээ. 2009 оны зургадугаар сарын 25-нд Попын хааны уусан “Propofol” хэмээх нойрсуулах эмний үхлийн тун түүний үхлийн шалтгааныг тайлах бололтой.

Конрад Муррейг Лос Анжелесын Дээд шүүхээр шүүх ба яллагчид түүнийг Майкд Жексонд нойрсуулах эмийг өндөр тунгаар уухыг зөвшөөрч, түүнийг ганцааранг нь хяналтгүй олон цагаар орхиж явсан гэж буруутгаж байгаа юм. “Propofol” хэмээх нойрсуулах эмийг эмчийн зааваргүй хэрэглэсэн тохиолдолд маш аюултай юм байна. Харин эмчийн өмгөөлөгч дуучин Майкл Жексон эмчийг гарсан хойгуур эмийг зөвшөөрсөн тунгаас хэтрүүлэн хэрэглэж байсан гэж үзэж байгаа юм. Попын хааны үхлийн шалтгааныг олоход эмнэлгийн шинжээч, эмгэг судлаач, мөрдөн байцаагч болон эм зүйчийн баг ажиллаж байгаа юм байна. Түүнээс гадна дуучны ходоодонд 13 мл гр “Propofol “ байсныг эмчийг буруутгахын тулд санаатай хийсэн зүйл гэж өмгөөлөгчид нь үзэж байгаа аж. Эмийг голдуу мэс заслын үед венийн судсанд хийдэг байна.  Шинжээчид Попын хааны гэдсэнд 13 мл гр “Propofol“ яаж орсныг тайлбарлаж чадахгүй байгаа юм. Зарим эмч нар “Propofol“-ыг залгиж уудаг тухай огт сонсоогүй гэж ярьсан байна.


Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж