“Селтикс”-ийн шинэ цэрэг

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

“Селтикс”-ийн шинэ цэрэг

NBA-ын хүчирхэг баг “Бостон Селтикс” Карлос Арройог эгнээндээ нэгтгэлээ. Хамгийн олон түрүү авсан “Селтикс” энэ жил дахин оргил өөд тэмүүлж байгаа, тиймээс ч плей-оффт багийн хүчээ зузаатгах үүднээс шинэ тоглогч авч байна. “Майами Хит” ахмад туршлагатай холбогч Майк Биббиг авахын тулд Арройог багаасаа хассан. Харин Арройо “Селтикс”-т нэгдсэнээр улирал дуустал тус багт хүчин зүтгэх юм. Док Риверс Арройог маргаашнаас шинэ багтайгаа нэгдэнэ гэж мэдэгджээ. Ингэснээр тэрбээр ногоон өмсгөлтэй багт сэлгээнээс ахмад туршлагатай тоглогчийн дэмжлэг үзүүлэх болж байна. “Селтикс”-ийн хувьд сэлгээний холбогч Нейт Робинсонг “Оклахома Сити Тандер” руу явуулаад байгаа билээ. Тиймээс Арройо Рондогийн эхний сэлгээ байх биз ээ.

NBA-д хөл тавиад есөн жил болж байгаа халуун цуст Пуэрто Рико залуу Бостонгоос өмнө зургаан багт хүчин зүтгэж байсан. Энэ улирлыг “Майами Хит” багтай эхлүүлсэн тэрбээр “Хит”-ийн бүрэлдэхүүнд 42 тоглолтод гараанд гарч, 6.4 оноо, 2.2 оновчтой дамжуулалтыг дунджилж байсан аж.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж