Бэлчээр эзэмших малчдыг сугалаагаар сонгоно

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Бэлчээр эзэмших малчдыг сугалаагаар сонгоно

Мянганы сорилтын сангийн Хот орчмын бэлчээр”-ийн
төслөөс Өвөрхангай, Дорнод аймгийн бэлчээрийг удаан хугацааны гэрээгээр ашиглах
малчдын бүлгийг сонгох гэж буй  талаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Өвөрхангай,
Дорнод аймгийн нийт 359 малчдын бүлгээс өргөдөл ирж хот орчмын бэлчээрийн
төсөлд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ. Гэсэн хэдий ч Мянганы сорилтын сангийн
хүрээнд 165 малчны бүлгийг төсөлд хамруулах боломжтой байгаа аж. Тиймээс эдгээр
малчны бүлгийг санамсаргүй түүврийн арга буюу сугалааны аргыг хэрэглэхээр
зэхсэн тухайгаа мэдээллээ. Ингэснээр нийт малчны бүлэгт эрх тэгш сонгогдох
боломж, ил тод шударга арга бөгөөд үүнд ямар нэгэн гадны нөлөө, үнэлгээ,
шалгуурт тулгуурласан зүйлс байхгүй болохоор илүү бодитой сонгон
шалгаруулалт  хэмээн төслийнхөн үзжээ.
Сугалаагаар малчдын бүлгийг сонгон шалгаруулсны дараа төсөлд хамрагдахыг хүссэн
малчдын бүлэг, сугалаагаар сонгогдсон малчдын бүлэг гэж хоёр бүлэг үүснэ.
Энэхүү хяналтын болон, төслийн бүлэгт судалгаа хийсний улмаас тухайн бүс нутагт
төсөлд хамрагдасн малчны бүлэгт ямар өөрчлөлт орсныг харьцуулан судлах
боломжтой болдог аж. Энэ нь эргээд төслийн хэргжилт, үр дүнг мэдээлж байдаг эх
үүсвэр нь болдог юм байна. Эл сугалаагаар сонгох үйл ажиллагааг есдүгээр сарын
29-нд Дорнод аймгийн Чойбалсан суманд, аравдугаар сарын 5-нд Өвөрхангай аймгийн
Арвайхээрт, аравдугаар сарын 7-нд Өвөрхангай аймгийн Хархоринд тус тус зохион
байгуулахаар болжээ. Энэ сугалаагаар шалгарсан 165 малчны бүлэгт сумынхаа Засаг
даргатай бэлчээрээ урт хугацаанд буюу 15 жилийн хугацаатайгаар ашиглах гэрээ
хийснээр  уг төслийн ажил эхлэх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж