НАСА-гийн хиймэл дагуул Номхон далайд унажээ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

НАСА-гийн хиймэл дагуул Номхон далайд унажээ

НАСА-ийн хуучин хиймэл дагуул дэлхийн агаар мандалд өнгөрсөн бямба гаригт унасан талаар тус агентлаг мэдээлэв. Сансрын судалгааны зориулалтаар 20 жилийн өмнө анх сансарт хөөргөсөн хиймэл дагуул хаана унасныг одоогоор нарийн тогтоогоогүй байгаа ч  АНУ-ын сансрын судалгааны НАСА агентлагийн хамгийн сүүлд мэдээлснээр хуучин хиймэл дагуул Номхон далайд унасан гэж таамаглаж байна. "Хиймэл дагуул агаар мандалд орохдоо хэдэн хэсэг болон салах боловч бүхэлдээ шатаж амжихгүй”  гэж НАСА-мэдээлсэн. “Canadian Press”-т мэдээлснээр шинжээчид хиймэл дагуулыг  агаар мандалд орж ирэхдээ 26 орчим хэсэгт хуваагдана гэж тооцоолж байсан юм. Хамгийн том хэсэг нь нэг автобусны  хэмжээтэй хиймэл дагуулын сэг өнгөрсөн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө орон нутгийн цагаар 23.23-01.09 хооронд унасан гэнэ. Сансрын судалгааны зориулалттай зургаан тонн жинтэй уг хиймэл дагуулыг  1991 онд “Space Shuttle Discovery”-ийн роботын тусламжтайгаар хөөргөсөн ажээ.  Хиймэл дагуул дэлхийд унахдаа ямар нэгэн хохирол учруулвал АНУ хариуцлага хүлээх болно гэж Онтарио их сургуулийн сансрын судалгааны эрдэмтэн Петр Браун “Canadian Press”-т мэдэгдсэн юм. 1991 онд озоны давхаргыг хэмжих зорилгоор сансарт хөөргөсөн уг хиймэл дагуул 10 метр урттай, 4.5 метрийн диаметртэй юм байжээ. Үүнээс өмнө 1979 онд НАСА-ийн 75 тонн жинтэй “Skylab” сансрын станц дэлхийд унасан бол сүүлд 2001 онд  ОХУ-ын сансрын  станц, 135 тонн жинтэй “Мир” мөн л Номхон далайд унасан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж