Саудын Арабын эмэгтэйчүүд сонгууль өгөх эрхтэй болов

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Саудын Арабын эмэгтэйчүүд сонгууль өгөх эрхтэй болов

Саудын Араб улсын эмэгтэйчүүд сонгууль өгөх эрхтэй боллоо гэж тус улсын хаан Абдулла мэдэгдсэн байна. Эмэгтэйчүүдийн сонгууль өгөх эрх ирэх орон нутгийн сонгуулиар хүчин төгөлдөр болох юм байна. Түүнээс гадна тус улсын эмэгтэйчүүд зөвлөлдөх Шура консулд томилогдох эрхтэй болж байгаа ажээ. Дээрх алхмыг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнийхөн талархан хүлээн авчээ.

Саудын Арабын хаан Абдулла хааны албан ёсны зөвлөх байгууллага Шура консулыг шинээр томилсны дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Тэрбээр мэдэгдэлдээ "Бид нийгэм дэх эмэгтэйчүүдийн бүхий л үүрэг оролцоог хориглосоор ирсэн. Гэхдээ орон нутгийн ирэх сонгуулиас эхлэн эмэгтэйчүүд сонгуульд оролцож, Шура консулд томиглогдох эрхтэй болж байна.” гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж