Абу Салим шоронгоос 1270 цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Абу Салим шоронгоос 1270 цогцос олджээ

Ливийн нийслэл Триполи хотын орчмоос 1270 цогцос олдсон талаар Үндэсний шилжилтийн зөвлөл мэдэгдсэн байна. Дээрх цогцосуудыг 1996 онд Ливийн аюулгүйн хүчнийхэн Абу Салим шоронд бөөнөөр хөнөөсөн хүмүүсийнх гэж шинжээчид үзэж байгаа ажээ. Малтлагын ажлыг удахгүй эхлүүлэх гэж байгаа юм байна.  Хувцасны тасархай, зэрэмдэглэгдсэн цогцоснууд ил гарсан байсан гэнэ. Сураггүй алга болсон Ливичүүдийн ар гэрийнхэн цогцосыг таних ажиллагаанд оролцохоор дээрх газарт очиж байгаа гэнэ. Хурандаа Муаммар Каддафийн дэглэмийг эсэргүүцсэний төлөө хичнээн олон хүн шоронд алуулсныг одоогоор тогтоож амжаагүй байгаа ажээ. Уг цуст аллагаас амьд үлдсэн цөөн хүмүүсийн мэдэгдэж буйгаар хоригдлуудыг шоронгийн камерт гранатаар дэлбэлж, буудан хөнөөдөг байсан гэнэ.

Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөл тус оронд болж буй хүчирхийллийг зогсоож, гэм буруутныг шударга шүүхээр шүүхэд олон улсын дэмжлэг хэрэгтэй байгааг тэмдэглэсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж