Монголын эзэнт улсын төрийн хэл нь турк байсан уу?

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Монголын эзэнт улсын төрийн хэл нь турк байсан уу?

Академич Анатолий Оловинцовын “Тюркүүд эсвэл монголууд? Чингис хааны эрин” номын танилцуулга болж, зохиогч нь Монголын эзэнт улсын төрийн хэл нь турк хэл гэсэн 11 баталгааг гаргасан гэнэ. Алматы хотын Динмухамед Кунаевын нэрэмжит музейд баасан гаригт номын баяр хийгдсэн байна.

Номонд Монголын эзэнт улсын түүхийн 13-14 дүгээр зууныг хамруулсан байна. Номын баярыг зохион байгуулсан «Полигон – 29 августа» сангийн Нурлан Бозтаевын хэлснээр  хамгийн сонирхолтой нь Монголын эзэнт улсын төрийн хэл нь тюрк байсныг тогтоосон баталгаа болсон гэнэ. Анх удаагаа  Зөвлөлтийн дараах орон зайгаас хангалттай баримт цуглуулжээ.

Чингис хааныг амьд байхад 1219-1224 онуудад бүтээгдсэн, Гүеэг хааны 1246 оны төрийн тамга (Ватиканд дардас нь бий), мөн олон тооны пайзуудад  бүх бичиг турк хэлээр хийсэн, уйгаржин бичиг цөөнтэй гэж зохиолч хэлэв. Мөн Хятадын анхны цаасан мөнгө юань дээрх Хубилай хааны тамгын бичиг нь турк хэлээр уйгар бичгээр бичигджээ. Хэрэв надад урт нас хайрлагдвал би энэ талаар дахин 11 баталгааг гаргаж танилцуулна гэж зохиолч хэлсэн байв.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж