АНУ Израильд нууцаар удирдлагатай бөмбөг нийлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

АНУ Израильд нууцаар удирдлагатай бөмбөг нийлүүлжээ

АНУ Израильд GBU-28 гэх удирдлагатай 55 бөмбөгийг 2009 онд нийлүүлсэн байжээ.  The Daily Beast сонины мэдээгээр Израиль тийм бөмбөгтэй болох саналаа 2007 онд тавьж байсан юм. Гэхдээ Израиль зэвсгийн нууцыг Хятададтай хуваалцаж магадгүй гээд газрын гүнд нэвтрэн дэлбэрэх хоёр тоннын бөмбөгийн нийлүүлэлтийг Обамагийн засаг захиргаа болиулсан байжээ..

Ираны цөмийн байгууламжид цохилт өгөхөд  уг бөмбөгийг ашиглаж магадгүй байснаас америкчууд Ираны зүгээс гарах эсэргүүцлээс болгоомжилж байлаа. Мөн ХАМАС, Хезболлах бүлэгллийн эсрэг хүн ам шигүү хотуудад уг бөмбөгийг хэрэглэнэ гэсэн болгоомжил ч байж.

GBU-28 бөмбөг зэвсэглэлд 1991 онд авсан ба 2300 кг-ийн жинтэй, лазерын чиглүүлэгчтэй бөмбөг газрын гүнд 30 метр хүртэл, зургаан метрийн бетоныг цоолж чадна.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж