Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

-Йемений ерөнхийлөгч иргэний дайнтай нутагтаа амлаж байснаараа буцан ирэв-

Саудын Аравид гурван сар эмч­лүүлээд амлаж байснаараа Йемений ерөнхийлөгч Али Абдалла Салех эх орондоо буцаж ирэхэд арми нь бо­согчдыг их буугаар буудан түүнийг угтлаа. Түүнийг байхгүй хойгуур түүний талынхан ба хуучин засгийг эсэргүүчид нарын хоорондын дайн зогсоогүй байсан юм. Одоо энэ дайн улам ширүүсэх бололтой.

Ерөнхийлөгч Али Абдалла Салех хөрш Саудын Аравид эмч­лүү­лээд буцаж ирэв. Төрийн тэр­гүүн нь зургадугаар сарын 3-нд ерөнхийлөгчийн ордонг буудах үеэр хүнд шархдаад маргааш нь Саудын Аравид эмчлүүлэхээр явсан байлаа.

“Ерөнхийлөгч Али Абдалла Салех энэ өглөө Эр-Риядаас нисэн эх орондоо ирлээ” гэж Йемений төрийн телевизийн шуурхай мэдээгээр өгүүлсэн байлаа. Ерөнхийлөгчид захирагддаг армийн анги нэгтгэлүүд Салехын буцан ирснийг босогчид руу их буугаар буудан тэмдэглэв.

Салех гурван сарын турш гадаа­дад эмчлүүлж байхдаа “Эх орондоо эргэн ирнэ” гэдгээ амлаж байсан юм. Гэхдээ “ерөнхийлөгч засгаа өгөх­гүй” гэдэгтэй адил буцаж ирэхэд нь хэн ч түүнд итгэхээ больжээ. Наймдугаар сарын сүүлчээр тэр огц­рохоо мэдэгдэж гурван сарын дотор ерөнхийлөгчийн болон пар­ла­ментын сонгууль явуулна гэж амлав. Салех нэг биш удаа амлалтаа буцааж, түүнийг огцорбол улс оронд нь анархи тогтоно хэмээн тайлбар хийгээд сурчихсан байлаа.
Гэтэл ийнхүү буцаж ирсэн нь Салехийг жагсаалаас гарсан дэд ерөнхийлөгч Абд-Рабба Мансура Хади, мөн Салехаас бүх эрхийг нь авч,  төрийн гвардийнханд тушаал өгч байгаа өөрийнх нь хүү Ахмад нарын эсрэг тэмцлээ чиглүүлсэн Йеменийн бүх сөрөг хүчний үйл ажиллагааг хольж хутгаад орхив. “Сөрөг хүчин түүнийг буцаж ирснээс шооконд оржээ. Өнөөдөр олон сая хүмүүс хоёр талаас гудамжинд гарч бид гэнэтийн бэлэг хүлээж байна” хэмээсэн гэж Yemen Post онлайн сонин бичсэн байлаа.

Майхант хотхоноо хотын төвд байр­луулсан эсэргүүцэгчид ерөн­хий­лөгчийг өргөн эсэргүүцлээр уг­тана гэв. Эсэргүүцлийг зохион бай­гуулагчдын нэг Мухаммед аль-Асль мэдэгдэхдээ “Хүчирхийлэл улам хурцдах нь тодорхой боллоо. Яахав тэр буцаад ирж байг. Бид түүнийг буцан ирээсэй, хийсэн хэргийнхээ төлөө шүүгдээсэй хэмээн хүсч байна” гэснийг Reuters дамжуулжээ.

Йемений эрх баригчдын Пер­сийн булангийн араб орнуудын хам­тын ажиллагааны зөвлөлтэй хийж байгаа хэлэлцээрийн үр дүн то­дор­хойгүй. Булангийн орнуудын вант улсууд эхлээд Салехтай дараа нь Хадитай  хүндхэн хэлэлцээрийг хэ­дэн сарын турш явуулж байна. Йемений мөргөлдөөн нь омгуудын хоорондын дайн болж, исламын нууц байгууллагынхан идэвхжиж байгаа нь Саудын Арави ба бусад орнуудыг түгшээж байгаа нь илт. Булангийн орнуудын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Абдеь Латиф аз-Заяни ба Их Британи, АНУ, Францын дип­ломатууд оролцсон хэлэлцээр ерөн­хийлөгчийг буцан ирэхийн өмнө болон үр дүн авчирсангүй. Аз-Заяни Йеменээс явахдаа “хэлэлцээр хийх тохиромжтой цаг биш” хэмээн мэдэгдсэн байв.

Өнгөрсөн мягмар гаригт Батлан хамгаалахын сайд Мухаммед Насер Ахмед Али гал зогсоох тохиролцоог ерөнхийлөгчийн цус нэгтэй дүү бригадын генерал  Али Мохсен Салех аль-Ахмарын удирдсан эсрэг талынхантай тохиролцсон гэж байв. Төрийн гварди ба аль-Ахмарын тангийн ангиуд нийслэлийг бараг хуваан авсан байв. Гэвч тэр өдөр ээлжит оршуулгын цувааг гвардийнхан буудсан байлаа. Буудах тушаалыг Салех Ахмад өгсөн гэх яриа гарчээ.

Пүрэв гаригт Хашид гэх ом­гийн холбооны тэргүүн, Санхан гэх улсынх нь омгийн удирдлагыг атгасан  шейх  Садик аль-Ахмар гал зогсоох хэлцэл зөрчигдсөн гэж зарлав. Энгийн иргэдийн хохирол сүүлийн хэд хоногт өсч байна. Иргэний сөргөлдөөнөөр амь үрэгдэгсдийн тоо мянгаас давжээ.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж