Сенатор Маккейн Путиныг нэр дэвшсэн талаар шоглов

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Сенатор Маккейн Путиныг нэр дэвшсэн талаар шоглов

Сенатор  бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч асан Жон Маккейн Оросын ерөнхий сайд Владимир Путиныг ерөнхийлөгчид нэр дэвшсэн талаар өөрийн блокт “Путин дахиад нэр дэвшиж байгаа нь цочмоор гэхээр гэнэтийн мэдээ гээч” хэмээн бичжээ.

Маккейн АНУ-ын ерөнхийлөг­чийн сонгуульд өрсөлдөөд Барак Обамад ялагдсан юм. Аризонагийн сенатор Оросын дотоод, гадаад бодлого мөн Путиныг тогтмол шүүмжилж байдаг хүн юм. Маккейн Оросын ерөнхий сайдыг засгийн эрхэнд мөнхлөн суух гэж байна хэмээн сэжиглэжээ. Үүний зэрэгцээ Путины төлөвлөгөө нь Оростой “ачааллыг бууруулах” бодлогод нөлөөлөхгүй гэж Цагаан ордны төлөөлөгч мэдэгдсэн байв.  Гэхдээ Путин ерөнхийлөгчийн сонгуульд буцан ирж байгаа нь Орос -Америкийн харилцааг удаашируулна гэж шинжээчид үзэж байгааг Reuters тэмдэглэжээ.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж