Сум бүрт нядалгааны цэг байгуулна гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Сум бүрт нядалгааны цэг байгуулна гэв

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын Хуульзүйн хэлтэс өнгөрсөн онд 12 мянган иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх, хууль тогтоомжийн бүртгэлийн сангаасаа лавлагаа өгч үйлчилжээ.

Хуульзүйн хэлтсийн дарга Ж.Ганбаатар “Нэг жилийн хугацаанд 1047 иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, 1500 аймаг, сумдын захирамж шийдвэрийг хянаж эрх зүйн мэдлэг олгох хорь гаруй сургалтыг зохион байгууллаа. 2010 онд аймгийн хэмжээнд гарсан 660 гэмт хэргийн талаас илүү хувийг өмчийн хулгайн, үүн дотроо малын хулгайн хэрэг 60 гаруй хувийг эзэлсэн. Иймд энэ чиглэлээр илүүтэй анхаарч худалдааны төв болон үйлчилгээний газрыг камержуулж осол их гардаг орон нутгийн замд тэмдэг тэмдэглээг шинэчилнэ. Мял нядалгааны төвлөрсөн цэгийг сум бүрт байгуулна. Одоогоор Батноров суманд нэг, Хэрлэн суманд мал нядалгааны хоёр цэг ажиллаж байна. Хууль хэрэгжүүлэх, төрийн үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах зорилгоор сум бүрт эрхзүйн бакалаврын боловсролтой эрхзүйчдийг ажиллуулна. Сум бүрт орон нутгийн төсвийн хөрөнгөөр цагдаагийн кобан барина” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж