Халамж хүртэгсдийн тоо 1,1 саяар буурав

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Халамж хүртэгсдийн тоо 1,1 саяар буурав

Улсын хэмжээнд нийт 173 мянган хүнд 11,2 тэрбум төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг оны эхний улиралд өгсөн байна. Оны эхнээс шинэ төрсөн хүүхэд, залуу гэр бүлд олгодог байсан нийгмийн халамжийн үйлчилгээг цуцалснаар тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.1 саяар буюу 86.1 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 22.7 тэрбум төгрөг буюу 67 хувиар буурчээ.
Одоогийн байдлаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдагсдын 47.7 хувь нь жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, 32.2 хувь нь халамжийн тэтгэвэр авагчид, 9.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэний тэтгэмжид, 9.2 хувь нь ахмад настныг асарч буй иргэд, 1.4 хувь нь бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч өсгөсөн хүмүүс байгаа ажээ. Нийт олгосон мөнгөний 56,5 хувь нь халамжийн тэтгэмж авагчдад хүрдэг бол 27,6 хувь жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд очжээ. Харин ахмад настныг асарч буй хүмүүст 850 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй хүмүүст 821,5 сая төгрөг, бүтэн өнчин хүүхэд асрагчдад 106,4 сая төгрөг олгосон байна. Цагаан сарын өмнө “Хүний хөгжлийн сан”-гаас хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тус бүр 70 мянган төгрөг олгоход 78,8 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ мөнгийг эхний ээлжинд 1,1 сая иргэн хүртсэн байна.

Д.Цээпил 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж