
Одоогийн байдлаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдагсдын 47.7 хувь нь жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, 32.2 хувь нь халамжийн тэтгэвэр авагчид, 9.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэний тэтгэмжид, 9.2 хувь нь ахмад настныг асарч буй иргэд, 1.4 хувь нь бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч өсгөсөн хүмүүс байгаа ажээ. Нийт олгосон мөнгөний 56,5 хувь нь халамжийн тэтгэмж авагчдад хүрдэг бол 27,6 хувь жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд очжээ. Харин ахмад настныг асарч буй хүмүүст 850 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй хүмүүст 821,5 сая төгрөг, бүтэн өнчин хүүхэд асрагчдад 106,4 сая төгрөг олгосон байна. Цагаан сарын өмнө “Хүний хөгжлийн сан”-гаас хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тус бүр 70 мянган төгрөг олгоход 78,8 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ мөнгийг эхний ээлжинд 1,1 сая иргэн хүртсэн байна.
Д.Цээпил