
Өчигдөр 13.30 цагаас Токиогоос хөөрөх хуваарьтай байсан нислэгийг хойшлуулсан гол шалтгаан нь онгоцны цонхны битүүмжлэлтэй холбоотой гэнэ. Цонхны битүүмжлэл алдагдсан байж болзошгүй байсан тул шинжилгээ хийж, шалгасан бөгөөд шалгалтаар онгоцны цонхны битүүмжлэл хэвийн, нислэг үйлдэх боломжтой хэмээн үзэж, нислэгийг өнөөдөр үйлдсэн тухай албаны эх сурвалж мэдээлэв.
Нислэг саатсаны улмаас 24 цаг хүлээсэн зорчигчдыг зочид буудалд байрлуулж, унаа хоолоор хангах ажлыг МИАТ компанийн зүгээс зохион байгуулсан байна.
Д.Төмөр