Хөрсний шинжилгээний хариу маргааш гарна

Хуучирсан мэдээ: 2011.09.25-нд нийтлэгдсэн

Хөрсний шинжилгээний хариу маргааш гарна

Бидний нэрлэж заншсанаар 22-ын товчооны ойролцоо шатахуун тээвэрлэж явсан автомашины чиргүүл онхолдсоны улмаас их хэмжээний шатахуун асгарсан хэрэг өнгөрөгч пүрэв гаригт гарсан билээ. Аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн үед хучилт, саармагжуулалт хийсэн бөгөөд агаарт ямар нэг хор хөнөөл байхгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байсан юм. Харин хөрс, байгаль орчинд хөнөөлтэй эсэхийг шинжилж байна. Шинжилгээний хариу маргааш гарах ажээ. Ямартай ч шатахуун асгарсан хөрсийг хуулж, шороогоор хучсан, ихэнх нь цемент дээр асгарсан болохоор хөрсөнд хор хөнөөл багатай гэж Онцгой байдлын албаныхан мэдээлж байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, олны нэрлэдгээр 22-ын товчооноос дотогш 30 метрийн зайд "Энгүүнжин” ХХК-ийн УНЛ 22-76 улсын дугаартай “Норд Бенз” загварын шатахуун тээвэрлэх автомашины БЧ 70-76 улсын дугаартай 57 тонны даацтай чиргүүл унаснаас 32 тонн шатахуун асгарсан юм. Жолоочийн буруутай үйлдлээс болж дээрх осол гарсан хэмээн Замын цагдаагийн газраас урьдчилсан байдлаар дүгнээд байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж