Дарханчуудад “Франц үнсэлт”-ийг илгээнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.25-нд нийтлэгдсэн

Дарханчуудад “Франц үнсэлт”-ийг илгээнэ

Жүжигчин, хөтлөгч Г.Анхбаярын хоёр дахь уран бүтээл болох “Франц үнсэлт” инээдмийн уран сайхны кино үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа. Киноны уран бүтээлчид Дарханы үзэгчдэд “Франц үнсэлт”-ийг илгээхээр замд гарчээ. Тэд Дарханд “Франц үнсэлт” киноныхоо нээлтийг хийсний дараа Орхон аймагт хийхээр төлөвлөөд байгаа аж.

Тус кинонд “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, жүжигчин Т.Билэгжаргал, “Guys” хамтлагийн дуучин Д.Лхагва, жүжигчин Б.Навчаа, Ардын жүжигчин П.Цэрэндагва, жүжигчин С.Өлзийхүү, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү, жүжигчин А.Алтантуяа, Д.Адъяа, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр буюу Ука зэрэг уран бүтээлчид тоглосон юм. Харин киноны дууг залуу дуучин Г.Тэнүүн, Quiza нар дуулсан байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж