Өвөрхангай аймагт хоёр сая 10 мянган мал өвөлжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Өвөрхангай аймагт хоёр сая 10 мянган мал өвөлжиж байна

Хаваржилт орон нутагт ямар байгаа талаар Өвөрхангай аймгийн засаг даргын тамгын газрын дарга Д.Баяртогтохоос тодруулахад “Манай аймгийн хэмжээнд ерөнхийдөө хаваржилт харьцангуй сайн, малын тарга тэвээрэг сайн байгаа талаар малчид ам сайтай байгаа. Нийтдээ аймгийн хэмжээнд хоёр сая 10 мянган мал хаваржиж байна. Энэ сарын 5-нд аймгийн хэмжээнд бага зэргийн цас орсон. Хаврын мал төллөх ажил, газар тариалангийн ажлууд эхлэх шатандаа орлоо. Хархорин суманд үр тариа эрхэлдэг хоёр компани үйл ажиллагаа эрхэлдэг. Өнгөрсөн онд уринш хийсэн. Ирэх сараас эхлэн үйл ажиллагаагаа эхэлнэ” гэв.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж