
Монголын жүдо бөхийн холбоо өдгөө ахлах дасгалжуулагч болон эрэгтэй, эмэгтэй багийн тус бүр хоёр, нийт таван дасгалжуулагчтай. Одоогийн дасгалжуулагчид болон шигшээ багт ажиллах хүсэлтэй дасгалжуулагч бүрт сонгон шалгаруулалтад оролцох эрх нээлттэй бөгөөд сонирхсон хүмүүс Төрийн албан хаагчийн 1-р маягтыг бөглөн, 2011 оны аравдугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд дараах хаягаар мэдээллээ явуулах боломжтой ажээ.
Монголын жүдо бөхийн холбоо, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Спортын ордон. 102 тоот
Е-mail: mongoljudo@yahoo.com
Б.Баясах