
“Ноён зэс” хэмээн хочилдог зэсийн үнэ дэлхийн түүхий эдийн зах зээлд унаж эхэлсэн нь хөрөнгийн зах зээлд аюулын харанга дэлдэж эхэллээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд хамгийн өндөр үнэ хүрсэн зэс өчигдрийн байдлаар 18 хувиар буурсан нь энэ онд хамгийн их унасан үнэ юм.
Үнэт цаасны зах зээлийн үнийн өсөлт болгон зэсийн үнээс шалтгаалдаг гэсэн үг байдаг. Грек улсад хоёр удаа санхүүгийн зээл олгосноос Европын өрийн хямрал улам дордуулж, хөрөнгийн зах зээл унахад хүргэлээ гэж буруутгаж байгаа. Үүн дээр нэмээд зэсийн үнэ унаж эхэлсэн нь хямрал даамжирч АНУ болон бусад зах зээлийг хамарч болзошгүй байгааг харуулж байна гэж ажиглагчид үзэж байна.
Н.Энх