Йемений Ерөнхийлөгч эх орондоо иржээ

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Йемений Ерөнхийлөгч эх орондоо иржээ

Халдлагад өртсөн Йемений Ерөнхийлөгч Али Абдулла Салех Саудын Арабид гурван сар эмчлүүлсний дараа эх орондоо эргэж иржээ. Тус улсын телевизээр Салехыг нийслэл хот Санаад хувийн онгоцоор буусан гэж мэдээлсэн байна. Салех өнгөрсөн зургадугаар сард ерөнхийлөгчийн ордон руу пуужингаар харвахад хүнд шархтаж, Саудын Арабид мэс засалд орохоор явсан юм. Йемений засгийн эрхийг 30 жил барьсан Ерөнхийлөгч Салехыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн есөн сарын турш үргэлжилж байгаа билээ. Салехын дэглэмийг эсэргүүцэгчид Санаа хотын төв талбайд одоо ч эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн хэвээр байна. Засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчний босогчдын хоорондох мөргөлдөөн сүүлийн үед улам ширүүсч буй талаар ажиглагчид ярьж байна. Өнгөрсөн ням гаригт болсон мөргөлдөөний үеэр 80 гаруй энгийн иргэд амиа алджээ. Өнгөрсөн мягмар гаригт Йемений засгийн газар хэлэлцээр хийхийг хүлээн зөвшөөрсөн авч цагийн дараа дахин мөргөлдөөн гарч эхэлжээ. Хоёр тал галаа зогсоож, Ерөнхийлөгч Салех эрх мэдлээсээ татгалзах найдвар улам багасч буй ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж