Б.Баттулга дасгалжуулагч Тайваниас иржээ

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Б.Баттулга дасгалжуулагч Тайваниас иржээ

Гавьяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ Ж.Чулуунбат, Т.Энх-Амгалан, Э.Ням-Очир нарын шилдэг тамирчдыг Монголын чөлөөт бөхөд бэлтгэж өгсөн “Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулга өнгөрсөн оны эхээр Тайваньд дасгалжуулагчаар ажиллахаар хилийн дээс алхсан юм. Тайванийн чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар ажилласан тэрбээр гэрээний хугацаагаа дуусгаад эх орондоо бүрмөсөн иржээ. Тэрбээр сар гаруй хугацааны өмнө Монголд ирсэн бөгөөд энэ сарын эхээр Туркт болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа дэмжихээр хувийн журмаар яваад ирсэн юм. Харин одоо өмнө нь ажиллаж байсан “Арслан” клубын дасгалжуулагчаар үргэлжлүүлэн ажиллах ажээ. Тайваньд байх хугацаандаа тэрбээр “Арслан” клубыг өөрийн шавь нарын нэг Ж.Чулуунбатад даатгаж үлдээгээд байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж