
Энергийн вампираас хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?
Хүмүүс ийм төрлийн довтолгооноос өөрийгөө автоматаар хамгаалдаг. Үүнийг бамбай гэж нэрлэдэг бөгөөд хүмүүс хоорондын энергийн харилцааны голд үүсч хувь хүн энергиэ алдахаас хамгаалдаг. Жишээ нь, том хотод амьдардаг хүмүүс хэрхэн бие биетэйгээ ойр дотно харилцаа үүсгэхэд төвөгтэй байдгийг мэднэ. Энэ нь нэг төрлийн энергиэ хамгаалах хамгаалалт юм. Гэхдээ энэ хамгаалалт нь сул талтай. Хүн хэдий чинээ өөрийн энергиэ хамгаалж, бусдаас тусгаарлана тэр хэрээрээ яваандаа өөрөө бас энергиэр цангадаг. Энергийн вампиртай холбоотой үзэгдэл 21 дүгээр зууны хүмүүсийн харилцаанд маш тод илэрч байна. Энергийн вампиртай учирсан хүн өөрийн мэдэлгүй тухайн хүнтэй дахин уулзахаас зайлсхийж эхэлдэг. Хэрвээ ажил төрлийн холбоо болон уулзахаас аргагүй байдалд байдаг бол тэд өөрсдийн энергийн бамбайныхаа ард аль болох их орж, тухайн нөхцөл байдлаас хараат бус байхыг эрхэмлэдэг. Хүн энергийн хувьд цаг ямагт нэг хэвийн нөхцөлд байдаггүй бөгөөд заримдаа бусдаас энергиэ хамгаалах хэрэгтэй болдог бол заримдаа янз бүрийн шалтгааны улмаас өөрөө энергийн вампир болох нь бий. Энергийн вампир ч гэсэн байнга вампир чигээрээ байхгүй бөгөөд бусдаас зөв байдлаар энерги авах юм бол энергийн вампир биш болдог.
Энергийн вампирууд ямар арга замаар энерги сордог вэ:
- Тэд амьдралд чинь хөндлөнгөөс оролцож, чиний хил хязгаарийг үл ойшоон, чиний хувийн нууц, хувийн амьдралыг үл тоодог /энергийн вампирууд чиний тухай огт бодохгүй/
- Жижиг зүйлийг том мэт болгодог. Энергийн вампируудыг ихэвчлэн “драмын хатан хаан” гэж нэрлэдэг нь зүгээр ч нэг үг биш. Жижигхэн хадаасны дайтай асуудлыг тэд Шекспирийн эмгэнэлт жүжгийн хэмжээнд хүргэдэг. Өдөр тутмын амьдралдаа тэд сөрөг энерги тарааж явдаг.
- Хамт байгаа хүмүүс, хамтран ажиллагсад, ажил, хүүхдүүд, азгүй тохиолдол, өвчнийхөө талаар байнга шүүмжилж, гомдоллож байдаг.
- Тэд чиний үс, гадаад байдал, ажил, хүүхэд, нөхөр, эхнэр, найз, нохойг шүүмжлэх болно. /энергийн вампирууд өөдрөг үзэлтэй биш/
- Тэд үгүй гэсэн хариулт авахаас татгалздаг. Энергийн вампирууд чиний хэрэгцээг тоохгүй.
- Туйлын сөрөг хандлагатай. Алхам тутамдаа сөрөг энергиэр дүүрэн тул тэд дорхноо чиний өөдрөг үзэл, эерэг энергийг алга болгож, чамайг сөрөг энерги, үзэл бодлоор дүүргэхээр оролдох болно.
- Тулгарсан асуудалд ямагт бусдыг буруутгадаг. /энергийн вампирууд өөрсөн дээрээ хариуцлага хүлээдэггүй/
- Тухайн хүн энергийн вампир мөн гэдгийг гол таних тэмдэг нь тухайн хүнтэй уулзсаны дараа сөрөг үзэл бодолтой, ядарч цуцсан байдалтай болдог. Хувь хүмүүсийн амьдрал дахь драма, бусдын анхаарал татах гэсэн байдал, гэр бүлийн үл ойлголцол, сэтгэлээр унах, амиа хорлох гэх мэт нийгмийн үзэгдлүүд бүгд энергийн солилцоотой холбоотой байдаг. Тиймээс энергийн вампирийн талаар илүү сайн ойлголттой болох хэрэгтэй гэж сэтгэл судлаач, харилцаа судлаачид зөвлөж байна.
Т.Бадрах