Перугийн сурагчид үдийн хоолонд хорджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Перугийн сурагчид үдийн хоолонд хорджээ

Перу улсад дунд сургуулийн сурагчид үдийн хоолонд хордсоноос гурван хүүхэд нас барж, 50 гаруй хүүхдийн биеийн байдал хүнд байна. Шинжээчдийн тайлбарлаж буйгаар хүүхдүүдийн идсэн  хоолны найрлагад  шавьж устгагч бодис илэрсэн байна. Тус улсын хойд хэсгийн ядуу суурингийн сургуульд Засгийн газраас хүнсний хөтөлбөр хэрэгжүүлснээс дээрх хэрэг үүсчээ. Сурагчдын үдийн хоолонд бэлтгэсэн цагаан будаа, загасыг хулганы хортой агуулахад хадгалж байсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм байна. Хүүхдүүдээс гадна насанд хүрсэн гурван хүн хоолны хордлогод хордсон ажээ. Хордлого гарсан суурин Перугийн нийслэл Лима хотоос 750 км зайд оршдог байна. Нас барсан гурван хүүхэд 6-10 настай байжээ. Хохирогч хүүхдүүдийн эцэг эхийн ярьж буйгаар хордлогын шинж тэмдэг илт байсан гэнэ. Перугийн эрүүл мэндийн яамны шинжээчийн тайлбарлаж буйгаар хоолноос илэрсэн карбонат нь хулганы хорны гол найрлага юм байна. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж