“Цуст ням гариг”-ийн хохирогчдод нөхөн олговор олгоно

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

“Цуст ням гариг”-ийн хохирогчдод нөхөн олговор олгоно

Их Британийн Засгийн газар “Цуст ням гариг” мөргөлдөөний үеэр амиа алдсан хохирогчдын гэр бүлд нөхөн олговор олгохоор болсон байна. Хохирогчдын гэр бүлийнхэн “Madden and Finucane “ хуулийн компаниар дамжуулан тус улсын Батлан хамгаалах яам, Ерөнхий сайд Дэвид Кэмеронд захидал илгээсэн ажээ. 1972 онд Лондонгийн Боугсайдад гарсан иргэний эрхийг хамгаалах хөдөлгөөнийг Британийн армийн цэргүүд хүчээр тарааж, гал нээсний улмаас 13 хүн амиа алдсан юм. Нөхөн олговрын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа авч ойрын хугацаанд олгохоо мэдэгдсэн байна. Ерөнхий сайд Дэвид Кэмеронд илгээсэн хохирогчдын ар гэрийнхний захидалд "Хайртай хүмүүсээ алдсаны төлөөсийг төлж, шударга бус үйлдлийнхээ төлөө уучлал гуйх ёстой” гэжээ. Засгийн газар “Цуст ням гариг”-ийн балмад үйлдлийн төлөө хохирогчдын ар гэрээс уучлал гуйсан байна. Харин хохирогчдын гэр бүлээс нэг нь нөхөн олговор авахаас татгалзсан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж